Zarlal

Posted: Дөрөвдүгээр сар 25, 2011 in Medee

14-r doloo honogt buyu 4/28 purew garag, 20:00 tsagt 130 tootod cs201 hicheeliin soril awna. Anhaar!!! 130-d Zowhon Byambajaw bagshiin oyutnuud shalgalt ogohiig anhaarna uu!!!

даалгавар 7

Posted: Дөрөвдүгээр сар 6, 2011 in BieDaalt uzeheer

Микропроцессорын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж команд биелэх үйл явцыг мэдэх.

Бодлогын даалгавар 7:

CISC болон RISC микропроцессоруудын талаар судалж тэдний сайн ба давуу талуудыг олж мэднэ.Эдгээр процессоруудад команд биелэх үйл явцыг ойлгоно.

Хэрэглэх команд:

Ажлын зорилго, онолын хэсэг, судалгааны хэсэг, дүгнэлт, ашигласан ном сурах бичиг гэсэн хэсгүүдээс тогтоно.

Бие даалтын ажилтай холбогдолтой лекцийн материалууд :

  • Лекц №1
  • Лекц №2
  • Лекц №3

даалгавар 6

Posted: Дөрөвдүгээр сар 6, 2011 in BieDaalt uzeheer

Бодлогын даалгавар 6:

  1. 0….N-1 тоон дотор 3 цифр хичнээн удаа орох вэ?
  2. Өгөгдсөн арван зургаатын тоог Ром тоогоор илэрхийл.

Хэрэглэх команд:

Харьцуулах үйлдлийн командууд, стек санах ойтой ажиллах, хуваах үйлдлийн командууд, логик бит үйлдлийн командууд.

Бие даалтын ажилтай холбогдолтой лабораторын ажлууд:

  • Лаборатори №3 Логик үйлдлүүд ба шууд хандалтууд
  • Лаборатори №5 Үржих хуваах үйлдлүүд
  • Лаборатори №8 Үсрэлт болон нөхцөлт үсрэлтүүд
  • Лаборатори №14 Стек ой
  • Лаборатори №15 Энгийн дэд процедур

даалгавар 5

Posted: Дөрөвдүгээр сар 6, 2011 in BieDaalt uzeheer

Бодлогын даалгавар 5:

  1. student1, student2, student3 –ийн төрсөн он,сар,өдрийг оруулахад насаар нь эрэмбэлж дэлгэцэнд хэвлэнэ.
  2. Гарнаас нууц үг болон мэдээлэл оруулна.Өмнө нь оруулсан мэдээллээ уншихын тулд нууц үг оруулна.Хэрэв нууц үг зөв бол мэдээлэл дэлгэцэнд хэвлэгдэнэ.

Хэрэглэх команд:

Харьцуулах үйлдлийн командууд, гарнаас тэмдэгт мөр унших дэд процедур ,дэлгэцэнд тэмдэгт мөр хэвлэх дэд процедур, стек санах ойтой ажиллах.

Бие даалтын ажилтай холбогдолтой лабораторын ажлууд:

  • Лаборатори №8 Үсрэлт болон нөхцөлт үсрэлтүүд
  • Лаборатори №13 SPIM EXCEPTION HANDLER
  • Лаборатори №14 Стек ой
  • Лаборатори №15 Энгийн дэд процедур

даалгавар 4

Posted: Дөрөвдүгээр сар 6, 2011 in BieDaalt uzeheer

Бодлогын даалгавар 4:

  1. Хэрэглэгчийн оруулсан string1 ба string2 тэмдэгт мөрүүдийн аль уртыг нь олно. Аль урт тэмдэгт мөрийнх нь эхний тэмдэгтүүдийг (үгийг) авч нөгөө богино тэмдэгт мөрийн төгсгөлд нэмж өгсөн хоёр тэмдэгт мөрийн уртыг тэнцүүлж дэлгэцэнд хэвлэнэ.
  2. Цаг:минут:сек –ийг дэлгэцэнд хэвлэнэ

Хэрэглэх команд:

Гарнаас тэмдэгт мөр унших дэд процедур ,дэлгэцэнд тэмдэгт мөр хэвлэх дэд процедур.

Бие даалтын ажилтай холбогдолтой лабораторын ажлууд:

  • Лаборатори №8 Үсрэлт болон нөхцөлт үсрэлтүүд
  • Лаборатори №12 Өргөтгөсөн ассемблер
  • Лаборатори №13 SPIM EXCEPTION HANDLER
  • Лаборатори №14 Стек ой
  • Лаборатори №15 Энгийн дэд процедур

даалгавар 3

Posted: Дөрөвдүгээр сар 6, 2011 in BieDaalt uzeheer

Бодлогын даалгавар 3:

  1. Санах ойд байрлах тэмдэгт мөрийн (string) уртыг олно.Хэрэглэгчийн бичсэн тэмдэгт мөрийг хэдэн тэмдэгтээс, хэдэн үгнээс бүтсэнийг дэлгэцэнд хэвлэнэ.
  2. string1 ба string2 –т адил үг хэд байгааг тоолж дэлгэцэнд хэвлэнэ.

Хэрэглэх команд:

Санах ойгоос байт ачаалах командууд, харьцуулах командууд, дэлгэцэнд хэвлэх дэд процедур, гарнаас тэмдэгт мөр унших дэд процедур.

Бие даалтын ажилтай холбогдолтой лабораторын ажлууд:

  • Лаборатори №6 Санах ойд хандах
  • Лаборатори №7 Байт санах ойд хандах
  • Лаборатори №8 Үсрэлт болон нөхцөлт үсрэлтүүд
  • Лаборатори №12 Өргөтгөсөн ассемблер
  • Лаборатори №13 SPIM EXCEPTION HANDLER

даалгавар 2:

Posted: Дөрөвдүгээр сар 6, 2011 in BieDaalt uzeheer

Бодлогын даалгавар 2:

  1. Оюутны нэр, код,насыг гарнаас оруулна. Дараа нь оюутны кодоор нь тухайн оюутны талаарх бусад мэдээллийг дэлгэцэнд гаргана.
  2. Төгс тоо үүсгэ. Хамгийн их төгс тоог ол.

Хэрэглэх команд:

Арифметик нэмэх хасах үйлдлийн командууд,үржих хуваах үйлдлийн командууд, санах ойтой ажилладаг командууд, харьцуулах командууд, дэлгэцэнд хэвлэх дэд процедур, гарнаас мэдээлэл унших дэд процедур.

Бие даалтын ажилтай холбогдолтой лабораторын ажлууд:

  • Лаборатори №4 Нэмэх хасах үйлдлүүд
  • Лаборатори №5 Үржих хуваах үйлдлүүд
  • Лаборатори №6 Санах ойд хандах
  • Лаборатори №7 Байт санах ойд хандах
  • Лаборатори №8 Үсрэлт болон нөхцөлт үсрэлтүүд
  • Лаборатори №12 Өргөтгөсөн ассемблер
  • Лаборатори №13 SPIM EXCEPTION HANDLER